
2026
·5 бүлэг
·Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэхээ мэдэхгүй байна уу? Энэ сургалтаар мөнгөө хаана, хэрхэн хөрөнгө оруулж, хувьцаа, бонд, ETF-ээс зөв сонголт хийж, өөрийн хөрөнгө оруулалтын багцаа бие даан бүрдүүлэхэд суралцана. ⚠️Qpay-ээр төлбөр хийхэд асуудал гарвал 99881656 дугаар луу холбогдоно уу.
100,000₮
95,000₮
Хөрөнгө оруулалтын цогц сургалт нь хөрөнгө оруулалтаа зөв эхлүүлж, өөрөө судалгаа хийж, шийдвэр гаргаж сурахыг хүссэн хүмүүст зориулсан практик сургалт юм.
Та эхлээд өөрийн санхүүгийн нөхцөл, зорилго, эрсдэл даах чадвараа тодорхойлж, дараа нь хувьцаа, бонд, ETF, хөрөнгө оруулалтын сан зэрэг сонголтуудыг хэрхэн судалж, сонгохыг сурна. Мөн Монгол болон гадаадын зах зээлд данс нээх, арилжаа хийх, санхүүгийн тайлан унших, хувьцаа шинжлэх аргуудыг практик жишээгээр үзнэ.
Сургалтын төгсгөлд сурсан бүхнээ нэгтгэн өөрийн зорилго, эрсдэлд тохирсон хөрөнгө оруулалтын багцаа бие даан бүрдүүлэх чадвартай болно.
⚠️ Санамж: Энэхүү видео нь зөвхөн боловсролын болон мэдээллийн зорилготой болно. Хөрөнгө оруулалтын зөвлөгөө биш бөгөөд хөрөнгө оруулалтын шийдвэрээ хувь хүн өөрөө бүрэн хариуцна. Хөрөнгө оруулалт нь эрсдэл дагуулдаг.
Инфляциас мөнгөө хамгаалж, ирээдүйн санхүүгийн сууриа тавихад хөрөнгө оруулалт яагаад чухал болохыг энэ бичлэгээс олж авна.
Хөрөнгө оруулалтын талаарх түгээмэл буруу ойлголтуудыг залруулж, эхлэхэд саад болдог сэтгэлзүйн эргэлзээг арилгана.
Өөрийн санхүүгийн өнөөгийн түвшинг тодорхойлж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн тулд ямар шатуудаар ахих хэрэгтэйг үзнэ.
Өөрийн санхүүгийн нөхцөлөө үнэлж, төсөв, өр, орлого, санхүүгийн зорилгоо зөв удирдан хөрөнгө оруулалтаа эхлүүлэх сууриа бэлдэнэ.
Хөрөнгийн 4 үндсэн төрлийг ялгаж, аль нь таны мөнгийг өсгөж, аль нь үнэ цэнээ алдаж байдгийг ойлгоно.
Хувьцаа, бонд, IPO, зах зээлийн үнэлгээ, арилжааны идэвх болон хөрвөх чадвар зэрэг хөрөнгийн зах зээлийн суурь ойлголтуудыг сурна.
Үнэт цаасны данс нээх, дансаа цэнэглэхээс эхлээд анхны арилжаагаа хийх хүртэлх үйл явцыг алхам алхмаар үзнэ.
Компанийн мэдээлэл, санхүүгийн тайлан, хувьцааны үзүүлэлтүүд болон ногдол ашгийг ашиглан хувьцааны мэдээллээ олж сурна.
Салбарын судалгаанаас эхлээд санхүүгийн тайлан, компанийн өрсөлдөөний давуу талыг шинжилж, сайн хувьцааг шат дараалалтайгаар сонгож сурна.
Бондын өгөөж, эрсдэл, үнэт цаас гаргагч болон брокерын мэдээллийг судалж, өөрт тохирох бондыг зөв сонгож сурна.
Гадаад арилжааны данс нээх, мөнгө шилжүүлэх, хувьцаа худалдан авах хүртэлх олон улсын зах зээлд хөрөнгө оруулах үндсэн алхмуудыг сурна.
ETF болон хөрөнгө оруулалтын сангуудын төрлийг ойлгож, өртгөө дундажлах аргаар эрсдэлээ тараан урт хугацаанд хөрөнгө оруулах стратегийг сурна.
Гадаадын хувьцааг судлах вэбсайтуудыг ашиглаж, компанийн үзүүлэлт, үнэлгээ, салбарын чиг хандлагад тулгуурлан хөрөнгө оруулалтын боломжийг хэрхэн олохыг сурна.
Өөрийн зорилго, мөнгөний хэрэгцээ, эрсдэл даах чадварт тохируулан төрөлжүүлсэн хөрөнгө оруулалтын багцаа алхам алхмаар бүрдүүлж сурна.