
2026
·1 бүлэг
·Сонирхож буй компанийхаа мэдээллийг Монголын Хөрөнгийн биржийн вэбсайтаас олж сайтар танилцахад зааварчилна. ⚠️Qpay-ээр төлбөр хийхэд асуудал гарвал 99881656 дугаар луу холбогдоно уу.
17,500₮
Энэ бичлэгээр:
• Компанийн мэдээлэл харах
• Санхүүгийн тайлан олж унших
• Хувьцааны үзүүлэлтүүдийг шалгах (юун дээр нь анхаарах)
• Хөрөнгө оруулагчдад хэрэгтэй мэдээллийг ашиглах аргуудыг танилцууллаа.
Хувьцаа сонгон авахдаа хаанаас, яаж судалгаагаа эхлэхээ мэдэхгүй байгаа хөрөнгө оруулагчдад зориулсан хичээлийн удиртгал.
Хувьцаа сонгон авахдаа хаанаас, яаж судалгаагаа эхлэхээ мэдэхгүй байгаа хөрөнгө оруулагчдад зориулсан хичээлийн удиртгал.
МХБ-ийн албан ёсны веб сайтаас сар, улирал, жилийн арилжааны нэгтгэсэн тайлангуудыг хайх, татаж авах.
MSE-ийн 1, 2, 3-р ангиллын компаниудын шалгуур үзүүлэлт болон зах зээлийн үнэлгээний ялгааг ойлгох.
Компанийн тикер нэр, нээлтийн болон хаалтын ханш, IPO хийсэн огноо зэрэг суурь мэдээлэлтэй танилцах.
Өдрийн дээд/доод үнэ, спредийн зөрүү, эргэлтэнд байгаа ба нийт гаргасан хувьцааны тоо хэмжээ, 52 долоо хоногийн дээд/доод ханшийн хэлбэлзэлд дүн шинжилгээ хийх.
Компанийн нөлөө бүхий эзэмшигчдийн бүтцийг харах, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг болон ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг нягтлах.
Нийт хөрөнгө, өртөг, борлуулалтын орлого, цэвэр ашгийн динамикийг харах; Аудитын дүгнэлтийн "анхааруулах дохио"-г анзаарах.
Улирлын тайлангуудаас компанийн цаашдын төлөвлөгөө, бизнесийн эрсдэлийн менежмент болон бүтээгдэхүүний сегментийг уншиж сурах.
Ногдол ашиг олгох 4 чухал огноо, ногдол ашгийн өгөөж ба ханшийн өсөлтийн хоорондын уялдаа холбоог тооцоолох.